Эхлэл » Нийгэм » Авто машин тоногчид баригдаагүй байна

Нийслэлийн хэмжээнд сүүлийн арав гаруй хоногийн дотор авто машины арын хаалганы жижиг цонхийг хагалж, эд зүйлсийг нь хулгайлах гэмт хэрэг 20 гаруй бүртгэгдээд байжээ. Тус хэргийг бүлэг залуус үйлдэж байгаа гэх таамгийг цагдаа нар хэлж байна. Гэмт этгээдүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VIII хороо гуравдугаар байрны гадна тавьсан байсан иргэн Б-ийн “Тоёота Хариер” маркийн авто машины арын хаалганы жижиг шилийг хагалж, canon маркийн мэргэжлийн аппарат, Dell маркийн цэнхэр өнгийн нөүтбүүк, “Хаан”, “Голомт” банкны хадгаламжийн дэвтэр, гадаад паспорт, хар дөрвөлжин хайрцагтай CD зэрэг эд зүйлс алдагджээ. Энэ мэт 20 гаруй хэрэг гарчээ. Хулгайч нарын авч байгаа зүйлсийн нэг нь машины хөгжим гэнэ. Иймд Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд автомашинаа харуул хамгаалалттай газар тавьж байх, автомашин дотроо үнэтэй эд зүйлээ орхихгүй байх, дохиолол тавиулах, сонор сэрэмжтэй байж хулгайчид эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

 

Э.ХҮРЭЛ /Мэдээ.мн/

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLTIMES.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих